Финландын Гадаад хэргийн яам болон "ФЛОМ" байгууллагын санхүүжилтээр "Тэгш Тусгал" ТББ-аас Архангай аймагт 2021-2024 онд хэрэгжүүлж буй "Иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь" төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс “Тэгш боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга И.Амартүвшин болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, ХБИХ-ны тэргүүн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх ,ТББ-ын төлөөллүүд оролцож санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийг нээж аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал нээж үг хэлэв. Тэрбээр
***Архангай аймгийн хэмжээнд нийт хөгжлийн бэрхшээлтэй 3597 иргэн байгаа бөгөөд үүнээс 246 хүүхэд ЕБС, 15 хүүхэд СӨБ хамрагдаж байна.
*** Хүүхэд бүр адил тэгш эрхтэйгээр сурч боловсрох болон хүүхдэд ээлтэй, тэдний тав тух, эрүүл мэндийн шаардлагыг хангасан орчныг бүрдүүлэх чиглэлд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд онцгой анхаарч ажиллах нь бид бүхний хуулиар хүлээсэн үүрэг юм.
***Тус хэлэлцүүлгийн зорилго **Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг тэгш боломжоор хангахад, иргэдийн үүрэг оролцоо, хариуцлагыг сайжруулах, нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, хөгжих орчныг бүрдүүлэх, эрхийг хангах асуудал юм.