Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АРХАНГАЙ АЙМГААС 407 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ” ОДОНГОО ГАРДЛАА

2022-06-01

АРХАНГАЙ АЙМГААС 407 ЭЭЖ “АЛДАРТ ЭХ” ОДОНГОО ГАРДЛАА
Энэ жил Алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
• 21 аймгаас нийт 7,056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560, II зэргийн одонгоор 6,496 ээж
• Архангай аймгаас 407 ээж Алдарт эхийн одон авч байна.
Архангай аймгийн Засаг дарга Мишкагийн Батжаргал:
Монгол хүн эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэгийг онцолж, одонгоо гардан авсан болон бүх ээжид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэлээ.
“Алдарт эхийн одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Басхүү хамгийн үнэн, үнэ цэнэтэй шагнал хэмээн онцлов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%