Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАЖ БАЙНА. /2022.06.09/

2022-06-09

          Яг одоо /2022.06.09/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан дүүргийн харьяа сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллага, спортын хороо, спорт заал, цогцолборын үйл ажиллагаатай танилцах хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж байна.

          Тус ажлын хэсгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулсан хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, зөрчил дутагдлыг арилгуулах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд хангалтгүй, удаашралтай байсан тул дахин ажлын тайлан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

          Хуралд ажлын хэсгийн ахлагч, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Лувсанцэрэн, ажлын хэсгийн гишүүн, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга И.Даваадорж, ажлын хэсгийн гишүүн, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, Т.Найдан, Н.Бямбагэрэл, Н.Доржпүрэв, Н.Оюунгэрэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар,  Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Хангай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, СӨБ болон ЕБС-ийн удирдлагууд оролцож байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%