Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА./2022.06.17/

2022-06-17

     Өнөөдөр /2022.06.17/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа, дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт болон хүлээгдэж буй гүйцэтгэл, татварын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил, “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагаа, ажилтан, албан хаагчдын санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга И.Даваадорж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ИТХ-ын Төлөөлөгчид, дүүргийн Татварын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ болон хэлтсийн ажилтан, албан хаагчдын төлөөлөл оролцлоо.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 2022 онд:

  • “Татварын боловсролын жил”-ийн хүрээнд иргэдэд татварын боловсрол олгох зорилгоор татвар төлөгчид болон иргэдэд чиглэсэн танхимын болон цахим сургалт, контент, сургалтууд
  • Цахим төлбөрийн баримт олголтыг сайжруулах зорилгоор “Хариуцлагатай бизнес эрхлэлт 30 жил” өдөрлөг, иргэд худалдан авагчдад чиглэсэн “Төлсөн бол баримтаа ав”, “Хямдарсан бараанд ч баримтаа ав” контент
  • Бүртгэл мэдээллийн баазыг сайжруулах зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж талбар бүрийг судлах, дүүргийн хороодод хорооны нийт нэгж талбарт байрлах цэг талбар, объектуудыг бүртгэлжүүлэн Chglmaps системийг нэвтрүүлэн татвар төлөгч бүрд хүрч зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Нуугдмал орлогыг илрүүлж, далд эдийн засгийг бууруулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр татварын улсын байцаагч нар өр барагдуулах ажлыг эрчимжүүлэн долоо хоногт доод тал нь 50 татвар төлөгчид процесс ажиллагаа хийн ажиллаж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%