Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX дүгээр хуралдаан боллоо.

2022-06-15

Хуралдаанаар:
-    Сумын 2022оны төсөвт тодотгол хийх тухай 
-    Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай 
-    Хоршоог хөгжүүлэх сангаас зээл олгох төсөл сонгон шалгаруулах Хороо байгуулах тухай 
-    Хоршоог хөгжүүлэх сангын хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл байгуулах тухай
-    “Сумын тусгай хэрэгцээний газрыг ашиглах журам”-ыг баталж мөрдүүлэх тухай
-    Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 6 асуудлыг хэлэлцэн баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%