Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян эхэллээ Улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” гурван сарын урьдчилан сэргийлэх аян өнөөдөр эхэллээ.

2022-06-20

2021 онд улсын хэмжээнд жолоочийн буруутай үйлдлээс 21992 осол, зам замын байгууламжийн буруугаас 48, явган зорчигчийн буруугаас 442 осол бүртгэгдсэн бөгөөд ослын дийлэнх нь цаг агаарын таатай, үзэгдэх орчин чөлөөтэй, тэгш замд гарсан байгаа юм. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч ,зорчигч, явган зорчигч нар өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж уг аяныг зохион байгуулж байгаа юм. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталж, зам тээврийн ослын улмаас амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, хэргийн улмаас учрах хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор олон улс, улсын чанартай хатуу хучилттай зам дагуух байнгын хяналтын цэгүүдийг түшиглэн камерын хяналтын систем нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран нөлөөллийн аян, нэгдсэн болон хэсэгчилсэн ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсээр ирсэн юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Яараад яаха вэ!”, “Дураараа бишээ дүрмээрээ” зэрэг аяныг зохион байгуулснаар 2019 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын тоо 16.9 хувиар, 2020 оны эхний есөн сарын байдлаар 12.7 хувиар, 2021 оны эхний 9 сарын байдлаар 13.2-аар тус тус буурсан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%