Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

16 ДУГААР ХОРООНЫ “ИРГЭДИЙН СПОРТЫН 9 ДҮГЭЭР ИХ НААДАМ” БОЛЛОО.

2022-06-18

         Өнөөдөр /2022.06.18/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн дунд “ЭРЧ ХҮЧ, ЭВ НЭГДЭЛ” уриан дор Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан, Д.Ядамжав нарын нэрэмжит ИРГЭДИЙН СПОРТЫН 9 ДҮГЭЭР ИХ НААДАМ тэмцээнийг 16 дугаар хорооноос зохион байгууллаа.

          Иргэдийн спортын 9 дүгээр их наадмын нээлтийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан, Д.Ядамжав, дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Н.Сэргэлэн нар хүрэлцэн ирж тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцож буй нийт баг тамирчиддаа амжилт хүслээ.

         Тус спорт тэмцээнд ЕБ-ийн 139 дүгээр дунд сургуулийн авьяаслаг сурагчид чулууны хөгжмийн эгшиг аялгуу, бүжгийн тоглолтыг хүрэлцэн ирсэн зочид, тэмцээнд оролцогч баг тамирчид, иргэдийн төлөөлөлд үзүүллээ.

          Мөн 16 дугаар хорооны Засаг дарга Н.Сэргэлэн, иргэдийн төлөөлөл тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд "Сая модтой Чингэлтэй" аянд нэгдэн дүүргийн “Хайрхан хөгжлийн төв” УТҮГ-ын спорт цогцолбор орчим мод тарилаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%