Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ Х ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2022-05-11

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагт эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Хуралдаанд оролцвол зохих 36 төлөөлөгчөөс 28 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 77.7 хувьтай байна.
 
Хуралдаанаар:
1.Аймгийн 2022 оны төсөвт тодотгол хийх тухай
2.Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих сан байгуулж, журам батлах тухай
3.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4, 8 дугаар багуудын хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай
4.Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай
5.Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай
6.Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай
7.Тогтоол хүчингүй болгох тухай
8.Бусад зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%