Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Мэдээлэл солилцох өдөрлөг боллоо.

2022-06-21

Тус өдөрлөгөөр:


- Улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлуудад Иргэний хяналтын багаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хийсэн Хяналт шалгалтын тайланг танилцуулав.
- Сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, хамт олонтой сургуулийн хүүхдүүдийн сургалтын чанар, хичээлээс гадуурх сургалт хүмүүжил, цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаарх асуудлуудыг нээлттэй хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах гарц гаргалгааг хэлэлцэв.
- Нийгмийн даатгалын тасгийн Нийгмийн даатгалын Байцаагч Н.Ням Нийгмийн  даатгалын хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл, сургалт танилцуулав.
- Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Энхжаргал сумын хөдөлмөр эрхлэлтийн талаарх статистик мэдээ болон цахим үйлчилгээний талаарх зөвлөгөө мэдээлэл танилцуулав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%