Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА.

2022-06-27

         Өнөөдөр /2022.06.27/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн зарцуулалтын хяналтын хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдаж байна.

          Тус хуралдаанаар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний гүйцэтгэл, дүүргийн 2021 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүн, орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар хийж хэрэгжүүлж байгаа ажил, Төрийн аудитын дүгнэлттэй танилцах, дүгнэлтийн хүрээнд хийгдсэн ажилтай тус тус танилцаж байна.

Хуралдаанд:

Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Баярсайхан

Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны гишүүд: Дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Төлөөлөгч И.Даваадорж, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, С.Энхтайван, Б.Батхуяг, Д.Ядамжав, Ж.Сугарсүрэн нар оролцож байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%