Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА.

2022-06-27

          Өнөөдөр /2022.06.27/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо танхим болон цахим хосолсон хэлбэрээр харьяалагдах асуудлын хүрээнд хуралдаж байна.

          Тус хуралдаанаар дүүргийн “Хүний нөөц, нийгмийн баталгаа- 2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүн, “Гамшиг, эрсдэлийг олон нийтийн оролцоотрй бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх- 2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүнтэй танилцаж байна.

Хуралдаанд:

Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Ядамжав

Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Алтаншагай /Цахим/, Б.Найдалаа /Цахим/ нар оролцож байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%