Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА.

2022-06-27

         Өнөөдөр /2022.06.27/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо цахим болон танхим хосолсон хэлбэрээр харьяалах асуудлын хүрээнд хуралдаж байна.

Тус хуралдаанаар:

  • “Эрүүл Чингэлтэйчүүд-2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүн
  • “Гэр бүл-2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүн
  • “Соёлтой иргэн-2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүн
  • “Чадварлаг багш-2024” арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүнтэй тус тус танилцаж холбогдох асуудлуудыг хэлэлцэх юм.

Хуралдаанд:

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Уламбаяр

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн, В.Хүрэлбаатар, Ж.Чимэдцогзол, Ч.Ариунчимэг, Ч.Мягмарсүрэн нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%