Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН ТӨМӨРБААТАРЫН АЮУРСАЙХАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1, 2, 5, 6, 10, 13 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2022-06-27

          Улсын Их Хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Төмөрбаатарын Аюурсайхан 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, иргэдэд авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх иргэд, олон нийтийн саналыг сонсох, тулгамдаж буй асуудал бэрхшээл болон бусад асуудлын талаарх үнэт саналыг нь хүлээн авч цаашид үйл ажиллагаандаа тусгаж ажиллах зорилгоор Чингэлтэй дүүргийн 1, 2, 5, 6, 10, 13 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

          Мөн тус уулзалтад  Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон Чингэлтэй дүүргийн удирдлагууд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хариулт өгч, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцууллаа.

         Түүнчлэн арга уулзалт хэмжээний үеэр явуулын цахим гарын үсэг олгох үйл ажиллагааг дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн баг зохион байгуулан хүрэлцэн ирсэн иргэдэд цахим гарын үсэг олголоо.

          Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Төмөрбаатарын Аюурсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Чингэлтэй дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн И.Даваадорж, ИТХ-ын даргын зөвлөх, Төлөөлөгч Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ц.Содхүү, Т.Уламбаяр, Л.Цэеэрэгзэн, ИТХ-ын Төлөөлөгч Ч.Болормаа, Б.Дэлгэрбат, дүүргийн МАН-ын Хяналтын хорооны дарга Ч.Дэчингалсан, хэлтэс албадын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%