Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-06-29

         Өнөөдөр /2022.06.29/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2022 оны тавдугаар хуралдаан гишүүдийн 100 хувийн ирцтэй хуралдаж төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Тус хуралдаанаар:

  1. Дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах /Төсөв санхүү, эдийн засгийн хорооны санал, дүгнэлт/
  2. Дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах /Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны санал, дүгнэлт/
  3. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 08 дугаар тогтоол хүчингүй болсонд тооцох
  4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах
  5. Гамшгийн эрсдэлийг бууруулах дүүргийн зөвлөлийн ажиллах журмыг батлах
  6. Төрийн цол, одон медалиар шагнуулахаар уламжлах
  7. Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны санаачилсан “Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сангийн журмын төсөл”-д иргэдээс санал авах нийтийн сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын саналыг дэмжих
  8. Хурлын Ажлын албаны орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлах гэсэн үндсэн 8 асуудлыг хэлэлцэж холбогдох хэлтэс, албадад үүрэг чиглэл өглөө.

           Хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Төлөөлөгч, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн И.Даваадорж, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ц.Содхүү, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Л.Цэеэрэгзэн, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Ж.Булганцэцэг, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Р.Ганболд нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%