Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит 9 дүгээр хуралдаан болов

2022-06-30

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Ээлжит 9 дүгээр хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 09 цагт ИТХ-ын хуралдааны танхимд хуралдуулж доорхи асуудлыг  хэлэлцүүлэв.

1. Сумын 2022 оны төсөвт зохицуулалт хийх тухай

2. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 42 дугаар тогтоолын 2,3 дугаар хавсралтыг хүчингүй болгох тухай

3. Сумын Засаг даргын 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн хагас жилийн хэрэгжилт

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%