Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХУЖИРТ СУМЫН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДААН

2022-07-01

Хужирт сумын Багийн иргэдийн Нийтийн Хурал, багийн өдөрлөгийн арга хэмжээг  2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 6 хоногийн хугацаатай зохион байгууллаа. Хуралдаанаар:  

    1. Багийн иргэдийн Нийтийн Хурлын Хурлын даргыг сонгох тухай
    2. Хуралдааны дэг батлах тухай
    3. Сумын Засаг дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх
    4. сумын  ИТХ-ын дарга Ж.Оюунгэрэл  мэдээлэл хийх
    5. Багийн Засаг дарга хагас жилийн тайлан мэдээ танилцуулах
    6. Соёлын төвийн Өв хариуцсан ажилтан Д.Галиндэв соёлыг биет бус өвийн тухай мэдээлэл танилцуулах
    7. Сумын Орон нутггийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэргэжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар саналын эрэмбэ тогтоох гэсэн асуудлыг хэлэлцэлээ.  

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%