Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдлаа

2022-07-04

Аймгийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдаж 2022.07.07-ны өдөр аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдааныг хуралдуулж,  аймгийн 2022 оны тодотгосон төсөв, Нэршил өөрчлөх, Хөтөлбөр батлах тухай гурван асуудал хэлэлцэхээр илтгэл илтгэгчийг баталлаа.

Мөн зөвлөлийн хуралдаанаар “Багийн хөгжил”, “Ач санах”,  Анхдагч”, “Эх хэл Эрдэнэт”, “Аймгийн боловсролын салбарыг 2021-2024 онд хэрэгжүүлэх” хөтөлбөрүүдийн 2021 оны биелэлтийг тус тус хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан “Багийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Зэст, Яргуйт багийн цогцолбор төвийн барилгын ажлыг үргэлжлүүлж,  Говил, Баянцагаан багийн цогцолбор төвийг ашиглалтад хүлээн авсан. Багийн үйл ажиллагаанд иргэд, байгууллагуудын оролцоог хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, иргэдээс гаргасан санал хүсэлтийг  шийдвэрлэж, иргэдэд төр засгийн бодлого, нутгийн хурал, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, бусад мэдээллийг хэсгийн ахлагчаар дамжуулан давхардсан тоогоор 32300 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэжээ.

  “Ач санах”  хөтөлбөрийн хүрээнд 2021 онд  БОЭТ, өрхийн ЭМТ, Медипас эмнэлгүүдтэй хамтран өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 1000 ахмадыг хамруулжээ. Мөн “Ахмадад ээлтэй Эрдэнэт” аяны  хүрээнд  гурван сарын хугацаанд  200 ахмадыг  “Мөнхийн үйлс”  эмнэлэгт  долоо хоног үнэ төлбөргүйгээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион  байгуулж, ковидоор өвдсөн  150 гаруй ахмадыг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулсан байна.

“Анхдагч” хөтөлбөрийн хүрээнд  гурван зорилтын хүрээнд 20 арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд өрхийн эрүүл мэндийн төв болон Медипас эмнэлэгтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэгт 400 гаруй анхдагчийг хамруулжээ. Аймгийн ахмадын хорооноос зохион байгуулсан “Баялаг бүтээгч ахмад” өдөрлөгт өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг 102 анхдагч хамрагдаж, өөрсдийн аргазүйн туршлагаас иргэдэд сурталчилжээ.

“Эх хэл Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт, 19 арга хэмжээ, 35 үйл ажиллагааг хэрэгжүүлж төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор захиалгат сургалтад 9 байгууллагын 190 төрийн албан хаагч, цахим орчинд монгол бичгээр эх бэлтгэх 2 удаагийн сургалтад 150 багш, төрийн албан хаагч, төрийн албаны шалгалтад бэлтгэгч иргэд, төрийн албан хаагчдад зориулсан монгол хэл, бичгийн 4 удаагийн сургалтад 65 иргэд хамрагдсан байна. Мөн өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй томоохон аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж  бүтээгдэхүүний  нэр, шошгыг  үндэсний бичгээр бичих боломжийн талаар санал солилцож уг ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Багш” хөтөлбөрийн хүрээнд Цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, сурагчдыг хоцрогдолгүй  сургах, цахим хичээлийг үр дүнтэй зохион байгуулах санаачилга гаргаж амжилттай зохион байгуулсан 35 багшийг шалгаруулан арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж,  шагнаж урамшуулсан байна.  

        Мөн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр "Эрүүл Эрдэнэтийн хүүхэд", спорт, техник технологи, урлагийн боловсрол олгох чиглэлээр "Хүүхдийн хөгжил" , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр "Тэгш боломж" гэсэн 3 хөтөлбөр боловсруулсан бөгөөд 2022 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 928 хүүхдийн суудалтай I сургуулийн өргөтгөл, 250 хүүхдийн суудалтай II сургууль, XVI сургуулийн спорт заал, Рашаант багийн 250 хүүхдийн сургууль, ХАА-н МСҮТ-ийн барилга, III сургуулийн хичээлийн I байрыг буулгаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заал бүхий 960 хүүхдийн сургууль шинээр барьж байгаа гэдгийг АИТХ-ын Зөвлөлийн хурлын үеэр холбогдох албаны хүмүүс хэллээ. Эдгээр сургуулийн барилгууд ашиглалтад орсноор багш ажиллагсдын сургалтын орчин сайжирч, сурагчдын анги дүүргэлт, ачаалал багасан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%