Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө

2022-07-06

Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Ёслолд Баян-Өндөр сумын ИТХ, Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Багийн ажлын алба зэрэг 8 байгууллагын 39 албан хаагч оролцож Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэж, хариуцлагатай ажиллахаа тангараглалаа.

Орхон аймгийн хэмжээнд 4200 гаруй төрийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд төрийн албаны ерөнхий, тусгай шалгалт, туршилтын хугацаа зэрэг босгыг давж, албан ёсоор жинхэлж, “ТАНГАРАГ”-аа өргөж байна.  

 

Аймгийн ИТХ, ЗД-ын нэрэмжит шагналаар шагналаа

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Засгийн газрын шагнал, Аймгийн ИТХ-ын дээд шагнал “Иргэний төлөө” медаль, “Хүндэт жуух” бичиг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг-”ээр төрөлх Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил, цэцэглэлт, хүн ардынхаа тав тухтай сайн сайхан амьдралыг цогцлоох, үйлсэд өөрийн бодит хувь нэмрээ оруулж, идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа 80 гаруй албан хаагчийг шагналаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%