Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

16 ДУГААР ХОРООНЫ “ХОГ БИШ БАЯЛАГ ТӨВ” ТББ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ АНН-ҮҮД НЭГДЭЖ БАЙНА.

2022-07-05

         Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Хог биш баялаг төв”-д Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Олон Улсын Залуучуудын Сүлжээ” хөтөлбөрийн санхүүжилтээр хог ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав байршуулж үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ.

         Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат  “Хөрсний бохирдлын хор уршгийг дурдаад эрдэнэ шиш нь 40%, наран цэцэг нь 35%-ийн хүнд металлыг шингээж хөрсний бохирдлыг бууруулдаг ашиг тустай тул хөрсний бохирдлыг бууруулахын тулд иргэд , ААН-үүд анхаарлаа хандуулан эрдэнэ шиш, наран цэцэг тарьж, хогоо ангилан ялгаж, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцож ХАМТДАА НОГООН ДҮҮРЭГ, ХОГГҮЙ ДҮҮРЭГ болохын төлөө хичээцгээе” хэмээн уриаллаа.

          Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ИТХ-ын даргын зөвлөх Т.Идэрцагаан, Засаг даргын зөвлөх Х.Алтаншагай, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, 16 дугаар хорооны Засаг дарга Н.Сэргэлэн нар оролцлоо.

           “Хогоо мөнгө болгоё” төслийн хүрээнд тус төвийн хог ангилан ялгах байгууламжийн гадаад, дотоод засал, гаднах тохижилт, зарим тоног төхөөрөмж, гадна камержуулалтыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг зохицуулах салбар зөвлөл, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Хог биш баялаг” ТББ хамтран зохион байгуулсан.

          2019 онд хэдийгээр цар тахлын хүнд нөхцөлд байсан хэдий ч  уг төсөл хэрэгжиж эхлээд мэдлэг, мэдээлэл хүргэх зорилгоор иргэдэд цахим сургалт зохион байгуулан ажиллаж иргэдийг чадавхжуулан ангилсан бөгөөд хог худалдан авдаг стандарт шаардлагад нийцсэн, бүх төрлийн ангилсан хог хүлээн авах хүчин чадалтай төв ажиллаж байна.

          Мөн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачилсан дүүргийн иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаж, байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн “Чингэлтэйн хог баялаг болно” төслийг 2022 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хороонд 3 сарын хугацаатай хэрэгжүүлж эхлээд байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%