Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДҮҮРГИЙН “ХҮНДЭТ ИРГЭН”, ИТХ-ЫН “ЧАНДМАНЬ ОДОН”, “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” ГАРДУУЛЛАА.

2022-07-06

      Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан улс орны бүтээн байгуулалт, хамтын ажиллагаа, барилгын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан ахмад дипломатч, элчин сайд, барилгын яамны сайдаар ажиллаж байсан Лхамын Цэрэндондогийн хөдөлмөр бүтээлийг үнэлж дүүргийн “Хүндэт иргэн”, хариуцсан ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-оор дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Статистикийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 103 дугаар цэцэрлэг, 17 дугаар хорооны “Мөнх үйлстэн” Өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторын ажилтан, албан хаагчид, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, “Хүндэт өргөмжлөл”-өөр дүүргийн 4, 15 дугаар хорооны иргэд, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн, “Соёндрийм" ХХК-ийн ажилтнууд, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн нарыг шагналаа.

      Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, Төлөөлөгч Д.Отгонбаатар, ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Т.Уламбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Т.Найдан, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа нар гардуулан өгч, нийт шагнагдсан иргэд, ажилтан албан хаагчдад баяр хүргэн амжилт хүслээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%