Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ 2022” НААДАМД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2022-07-09

      НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран зохион байгуулж буй “Дээлтэй монгол наадам” өнөөдөр зохион байгуулагдлаа.

      Монгол орны үндэстэн ястан бүрийн онцлог, түүх соёлыг агуулсан үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалаар “Дээлтэй Монгол” наадам эхэлдэг уламжлалтай.  Энэ жил 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ наадамд нийслэлийн есөн дүүргийн иргэдээс гадна Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгаас энэ жил иргэд зорин ирж оролцлоо. 

“Дээлтэй Монгол” наадам жил бүр уламжлалт хувцас, иргэдийн оролцоонд тулгуурлан шилдгийн шилдгийг шалгаруулдаг уламжлалтай. Чингэлтэй дүүрэг энэхүү 16 дахь удаагийн наадмаас 2-р байрт шалгарлаа. Мөн энэ үеэр Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн ахмад уран бүтээлчид ардын язгуур урлагийн тоглолтыг иргэдэд өргөн барилаа. 

      Мөн дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Л.Бат-Оргил “Шилдэг урлаач” төрөлд тэргүүн байр эзэллээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, 1-24 дүгээр хороодын 1000 орчим иргэдийн төлөөлөл гээд иргэд энэхүү наадамд үндэстэн ястны дээлээр гоёж оролцсон юм.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%