Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БУЯНТ СУМЫН 80 ЖИЛИЙН ОЙ

2022-07-22

Буянт нутгийнхандаа, энэ нутагт төрж өсөж, эх орны 4 зүг, найман зовхист амьдран суугаа ард түмэндээ Монгол улсад тулгар төр байгуулагдсаны 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Ардын хувьсгалын 100, 101, Буянт сум үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, мэндчилье.
 
Буянт нутгийнхаа зон олон, ард иргэдэд хүчит бөхчүүд нь эр бяртай, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэн, морьд нь хурдан, морь унасан хүүхэд цовоо сэргэлэн сайхан наадахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НУРИГИЙН БЕЙБИТХАН

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%