Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“УЛААНБААТАР ХОТЫН АХУЙН ХОГ ХАЯГДЛЫН ЦУГЛУУЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСӨЛ”-ИЙН ХАМТ ОЛОНТОЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-08-04

       Өнөөдөр (2022.08.04) Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Хот байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Т.Идэрцагаан, Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баянбаатар нар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл”-ийн удирдагч Саймон Пов, төслийн санхүүгийн зөвлөх Петр Файрклот, төслийн техникийн менежер Б.Дэлгэрбаяр, Төслийн багийн удирдагч Ц.Энхчимэг нарыг Чингэлтэй дүүрэгт хүлээн авч, тус дүүрэгт хэрэгжиж байгаа төслийн явц, үр дүн, цаашид хамтран ажиллах чиглэл болон хог хаягдлын санхүүгийн менежментийг сайжруулах Олон Улсын сайн туршлагын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

      Швейцарын хөгжлийн агентлагийн (УБАХХЦТМ) төсөл нь 2019 оноос хойш Чингэлтэй дүүрэгт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн үр дүнд дүүргийн 7,12 дугаар хороонд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зориулалт бүхий хогийн савыг 500 өрхөд суурилуулж, хог тээврийн машин очиход хүндрэлтэй өндөрлөг газарт стандартын хогийн цэг байгуулж, үүсмэл хог үүсдэг 18 байршилд нарны эрчим хүчээр ажилладаг зөөврийн хяналтын камерыг суурилуулах ажлууд тус тус хийгдсэн байна.  

      Мөн төслийн хүрээнд хороо бүрд дахин боловсруулах боломжтой дахивар хог худалдан авах, иргэдийн хог ангилан ялгах дадал хэвшлийг бий болгох, ойлголт мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны “RECYCLE SHOP” цэгийг байгуулахаар ажиллаж байна.

Хурлын Ажлын алба

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%