Хонгор сумын ИТХ-ын 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн “Сумын төсөвт тодотгол хийх тухай” 05 дугаар тогтоолоор 2021 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 1,499,916.7 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 36 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээс шилжих хөрөнгө оруулалт 256,539.4 мянган төгрөгийн 10 төсөл арга хэмжээ, шинээр эхлэх хөрөнгө оруулалт 673,088.7 мянган төгрөгийн 7 төсөл арга хэмжээ, их засвар 113,495.0 мянган төгрөгийн 2 төсөл арга хэмжээ, тоног төхөөрөмж 385,321.1 мянган төгрөгийн 6 төсөл арга хэмжээ, иргэдийн оролцоотой хөтөлбар арга хэмжээ 71,472.5 мянган төгрөгийн 11 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр батлагдсан.
Тус онд шинээр нийт 26 төсөл арга хэмжээ хэрэгжихээс 24 төсөл арга хэмжээ 100 хувь амжилттай хэрэгжиж 836.4 сая төгрөгийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэл комиссын актыг үндэслэн гүйцэтгэгч байгууллагуудад олгосон.