Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2022 ОНД СУМАНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДНЭ

2022-01-28


Үүнээс дурдвал

  1.  Эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж худалдан авах нийт 60 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр “Шүдний кабенит”-ийн 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж худалдан авснаар иргэдэд шүдний анхан шатны үзлэг, эмчилгээг хийх бүрэн боломжтой болох юм.
  2.   Малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр нийт 70 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр Баяд үүлдрийн төлгөн хуц 50 толгой, Керей үүлдрийн төлгөн хуц 20 толгой, Өлгий улаан үүлдрийн борлог ухна 15 толгой, Ангус үүлдрийн шүдлэн бух 5 толгойг худалдан авахаар төлөвлөн хэрэгжилтийг зохион байгуулж байна.
  3. Сумын төвийн авто замыг хатуу хучилттай болгох “Тохижилт 5” нийт 552,3 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр олон улсын замаас төрийн банкны уулзвараас эхэлж нийт 400 метр асфальт бетон хучилтан замыг байгуулах юм
  4. Хар бэлчир, хустын давааны 12км шороон замыг 73,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаах засварлахаар тус, тус батлагдаад байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%