Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЛХИТ БАГИЙН НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ 4 БАРИЛГАД ДЭЭВЭР ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ

2021-09-10

Хонгор сумын Салхит 3 дугаар багт Орон нутгийн хөгжлийн сангийн 58,4 сая төгрөгийн хөрөнгөөр 1,2,6,13-р байрнуудын дээврийн засварын ажлыг Болор Эрхэст цамхаг ХХК-тай гэрээ байгуулан хийж гүйцэтгээд байна.

Эдгээр 4 орон сууцны байр нь 150 гаруй оршин суугчтай. Салхит 3 дугаар багийн  нутаг дэвсгэрт  нийт 16 нийтийн эзэмшлийн орон сууцны барилга байдаг бөгөөд цаашид үе шаттайгаар дээврийн засварын болон бусад урсгал засварын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%