Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэр Найрамдал, Дэнж, Шивээт, Замчин хэсгүүдэд хяналтын 10 цэг байгуулж камер суурьлууллаа. Энэ ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 34,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эко энержи ресурс ХХК хийж гүйцэтгэлээ.
Эдгээр 10 цэг дээр байгуулсан 21 камерын үйл ажиллагааг хянах хяналтын самбарыг тус багийн цагдаагийн хэсгийн байранд байгуулж холбосон. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурч, ая тухтай орчин амьдрах нөхцөл бүрдэж байна.