6000 мянган хүн амтай, 1600 мянган өрхтэй тус суманд нэг уурын зуух үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрс татан төвлөрүүлэхэд хүндрэлтэй байдаг.
Тиймээс сумын Засаг даргын Тамгын газраас орон нутгийн хөгжлийн сангийн 185,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өөрөө буулгагч HOWO машин худалдан авч ЭМТНАРАНОНӨААТҮГазарт өнөөдөр хүлээлгэн өглөө.
Өөрөө буулгагч “SAIC-IVECO HONGYAN” загварын машин нь 25 тонны даацтай, 340 морьны хүчтэй, электрон халаалтын систем бүхий халуун, хүйтэн нөхцөлд ажиллах бүрэн чадалтай бөгөөд Хятад улсад үйлдвэрлэжээ