Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ТӨВИЙН НЭГДСЭН НОГООНЫ ТАЛБАЙГ ХАШААЖУУЛЛАА

2021-10-31

Сумын Буурал багийн нутагт байрлах нарийн ногоо, төмсний 56,5 га талбайг орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн 69,9 сая төгрөгөөр хашаажуулжээ. Нийт 3000 метр газарт хашаа хатгасан ба үүний 2400 метр нь ган төмөр 600 метр нь бэлчээрийн торон хашаа юм.  Буурал баг нь газар тариалангийн бүс нутаг бөгөөд ногоо, тариаг мал, амьтнаас хамгаалах зорилгоор уг ажлыг хийжээ.

Хашаажуулах ажил 2021 оны есдүгээр сараас 2 сарын хугацаанд үргэлжилж гүйцэтгэгчээр Орхон тод од ХХК ажилласан байна. Хашаажуулсан 3000 м газарт нийт газар тариалан эрхэлдэг 20 орчим иргэн, аж ахуйн нэгжийн талбай багтсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%