Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХЭЭР 70 ТОЛГОЙ МАЛ НИЙЛҮҮЛЛЭЭ

2021-10-22

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих малын ашиг шимийг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэлийн хүрээнд тус суманд энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн 25,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баяд үүлдрийн төлгөн хуц 40 толгой, өлгийн улаан үүлдрийнг борлон ухна 30 толгой малыг Орхимжит хайрхан ХХК нийлүүллээ

Баяд үүлдрийн хуц нь бэлчээрээр тарга хүчээ авч хурдан авч удаан хадгалдаг, байгаль экологийн нөхцөлд сайн дасан зохицсон тэсвэртэй зэрэг олон давуу талтай. Харин өлгийн улаан үүлдрийн ухна нь ноолуурын чиглэлийнх гэдгээрээ онцлогтой билээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%