Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-08-18

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хамт газар тариалангийн бүс нутаг буюу Баянцогт, Угтаалцайдам, Цээл, Аргалант сумдад ажиллаж, ургацын байдал, тариа, ногооны болц, намрын ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцан тариаланчдынхаа санал хүсэлтийг сонсож байна.
Аймгийн хэмжээнд 2022 онд үр тариа 58,764 га, үүнээс улаан буудай 51,425 га, төмс 12,526 га, хүнсний ногоо 1,930 га, тосны ургамал 28,035 га, таримал тэжээл 17,219, жимс жимсгэнэ 906 га нийт 119380 га -д тариалалт хийгээд байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%