Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИЙН 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2022-08-19

Өнөөдөр /2022.08.19/ Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.
Ойн баярт зориулсан хүндэтгэлийн жагсаал, хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЗД-ын орлогч Т.Дэлгэрсайхан болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагын төлөөлөл, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үе үеийн захирагч, удирдлага, чөлөөнд байгаа ахмад буурлууд, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн яваа ажилтан албан хаагчид оролцлоо.
Хүндэтгэлийн жагсаалын дараагаар баярын хурлын үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр тус ангийн нэгэн зууны алдар гавьяа, амжилт ололтыг дархалсан азай буурлууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагнасан бол Зэвсэгт хүчний салбарын шагналуудаар ЗХ-ний 123-р ангийн алба хаагчид шагнагдлаа.
Монгол улс, баруун бүс нутгийнхаа нэгэн зууны түүхийг бүтээлцэж, Ховд аймгийнхаа нэрийн хуудас болон яваа бахдам амжилт, бахархах түүхтэй “ХОВДЫН ХОРОО”-нд ажиллаж байсан ахмадууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүнд түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
МОНГОЛ ЦЭРГИЙН ЯРУУ АЛДАР ҮҮРД МӨНХ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%