Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨНӨӨДӨР /2022.08.12/ ЖАРГАЛАНТ СУМЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВД ТӨЛӨӨЛӨГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА

2022-08-12

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70431111 төвд ажиллаж байна.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, төрийн албан хаагчдын үйлчилгээний соёл, иргэдэд түргэн шуурхай үйлчилж байгаа байдал,орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, чанар, гүйцэтгэлтэй холбоотой иргэдийн санал бодлыг сонсох зорилготой юм.
Иргэд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд өөрийн биеэр болон 70431111 утсаар холбогдож санал хүсэлтээ хэлж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%