Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ БОЛОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

2022-08-09

Хурлаар Ховд аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудын 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, тэнцэл хүлээн авсан нэгтгэл хэлэлцүүлэх тухай, Аймгийн орон нутгийн 2023 оны төсвийн төсөл, 2024-2025 оны төсвийн төсөөлөл хэлэлцүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Төлөөлөгч нарын зүгээс хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих, өмчлөлийн асуудлыг сайжруулах талаар болон төсвийн хөрөнгө оруулалтуудад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг өгөхөөр боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%