Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2022-08-28

Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нөөц бүрдүүлэлт, урьдчилан сэргийлэх болон өвчний үед авах хариу арга хэмжээний талаар
2. Ковид-19 нөхцөл байдал, төрийн болон ТББ, хуулийн этгээдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдал
3. 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийн талаар
4. Аймгийн газар хөдлөлтийн бичил мужлалын зураг хийх, инженер-геологи, гидрогеологийн судалгааны ажлын явц байдалтай танилцах

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%