Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

2022-08-31

          2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НИТХ төлөөлөгч, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат, НИТХ-ын төлөөлөгч, Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа нар Чингэлтэй дүүрэгт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцыг үнэлэн, газар дээр нь ажиллалаа.

         Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат өвөлжилтийн бэлтгэл ажил, боловсролын салбарын тулгамдсан асуудлууд болон бүтээн байгуулалт, тэр дундаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй, он дамжин урт хугацаанд удаашралтай байгаа, анхнаасаа барилга угсралтын норм, стандартыг зөрчин баригдаж эхэлсэн, өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглалтад ороогүй, олон төрлийн маргаантай асуудлаар гацсан ажлуудыг урагшлуулахад анхаарч хамтран ажиллахыг дүүргээс сонгогдсон НИТХ-ын Төлөөлөгчид, НЗДТГ-ын агентлагуудын холбогдох албан тушаалтнуудаас хүслээ. Чингэлтэй дүүргийн ИТХ-аас энэ онд газар чөлөөлөлтийн ажилд дүүргийн төсвөөс нийт 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлаад байна.

          Дүүргийн газар чөлөөлөлт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл танилцуулсан юм.

          Тус уулзалтад НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НИТХ төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ төлөөлөгч, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат, НИТХ-ын төлөөлөгч, Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч, И.Даваадорж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга, ИТХ-ын Төлөөлөгч Т.Идэрцагаан, Засаг даргын зөвлөх, Төлөөлөгч Х.Алтаншагай болон холбогдох хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүд оролцов.

         Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар он дамжин 112 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 2022 онд шинээр 82 төсөл хэрэгжүүлж байгаа юм. Газар чөлөөлөлтийн хувьд маш ахицтай байгаа бөгөөд 9, 10, 14 дүгээр хороодод томоохон бүтээн байгуулалт байгуулахаар газрыг нь чөлөөлөөд байгаа юм. Тухайлбал, 9 дүгээр хороонд “Төр захиргааны байр” баригдах 112 нэгж талбар буюу 4.8 га, 10 дугаар хороонд Эрүүл мэндийн төвийн барилга баригдах 55 нэгж талбар буюу 2.8 га газрыг бүрэн чөлөөлж дуусжээ. Мөн 10 дугаар хороонд Дэнжийн мянгын Цагаан байрны хойд уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 4 эгнээтэй автозамыг барихаар 34 нэгж талбараас 21 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна.

          НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон төлөөлөгчид улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээр нь очиж шалгалаа.

           Тухайлбал дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газар бүрэн чөлөөлөгдсөн байна. Нийт 2.8 га газрыг чөлөөлсөн бөгөөд нэмж 4 талбар нэгжийг чөлөөлж, эмч ажилчдын байр барихаар төлөвлөж буй аж.

            9 дүгээр хороо Дэнжийн мянгын Цагаан байрны хойд уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 4 эгнээ бүхий автозам, үерийн усны байгууламж, далангийн барилгын явцтай газар дээр нь очиж ажиллалаа. Мөн тус хороонд дүүргийн Төр захиргааны байр баригдахаар төлөвлөж буй бөгөөд 4.8 га газрыг чөлөөлөөд байна. Цаашид дахин газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Соёлын төв байгуулж дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%