Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ДҮҮРГИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУД БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-08-24

         Өнөөдөр /2022.08.24/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан Олон улсын залуучуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд залуучуудыг хөгжүүлэх, хувь хүний амжилтад хүрэх сэтгэлзүйг нэмэгдүүлэх, гэр бүлийн харилцаан дахь хүйсийн ялгааны онцлог,  хандлагыг өөрчлөх, дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжих,  тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ДҮҮРГИЙН ХӨГЖИЛД ЗАЛУУЧУУД БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Биеийн тамир, спортын хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Хүүхэд залуучууд, гэр бүл хөгжил дэвшлийн төв” ТББ-тай хамтран 18-35 насны залуучуудын дунд зохион байгууллаа.

          Тус өдөрлөгт Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч, И.Даваадорж, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч Т.Уламбаяр нар оролцож сурах, хөгжих хүсэл тэмүүлэлтэйгээр зорин ирсэн нийт залуучууддаа талархал илэрхийлэн, цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүслээ.

           Өдөрлөгт “Хүүхэд залуучууд, гэр бүл хөгжил дэвшлийн төв” ТББ-ын Чиглүүлэгч багш Ж.Баясгалан “Гэр бүлийн хүйсийн онцлог, ялгаа”, СТА С.Гантогоо, Л.Насанбуян “Хувь хүний амжилтад хүрэх сэтгэлзүй, хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьж, дүүргийн хөгжилд залуусын оруулах хувь нэмрийн талаар санал солилцож, спортын 3 төрөлт тэмцээнийг хүрэлцэн ирсэн нийт залуусын дунд зохион байгуулан багийн амжилтаар нь дүгнэж, шагнаж урамшуулав.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%