Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

‘’ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗАР-ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-08-22

          Нийслэлийн Чингэлтэй дүүргээс “Өргөө” амаржих газар-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хамтран дүүргийн 7-12 дугаар хороодын 0-2 сартай нярай хүүхдүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг өчигдөр буюу 8 дугаар сарын 21-ний өдөр “Шэжид дүг” Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгууллаа.

         Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр “Өргөө” амаржих газрын нярайн нарийн мэргэжлийн эмч нар  ажилласан ба үзлэгийн үед нярайн зүрхний үйл ажиллагаа, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, эхо шинжилгээ, зулайн эхо, хүчилтөрөгчийн дутагдал оношилгоо, тархины цус харвалт, уйланхайн өөрчлөлт усжилтын илрүүлэг, хэвлийн эхо шинжилгээ зэрэг урьдчилан сэргийлэг үзлэг оношилгоо хийгдлээ.

         Мөн төрөөд удаагүй эхчүүд, ээжүүдэд эмэгтэйчүүдийн үзлэгийг хийж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан ба төрсний дараах нярайн асаргаа болон нярайн шарлалт зэрэг асуудлуудаар эхчүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгсөн бөгөөд энэ удаагийн үзлэгт 7-12 дугаар хороодын 130 гаруй нярайг хамруулсан юм.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%