Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 17 ортой Эрүүл мэндийн төвийн барилга дээр хяналт хийлээ.

2022-09-01

Сумын ИТХ-ын Дэд бүтэц, төсөв санхүү эдийн засгийн хорооноос суманд баригдаж байгаа "Эрүүл мэндийн төвийн 17 ортой 2 давхар барилга" дээр хяналт хийж ажлын явцтай нь танилцлаа. Барилгын ажлыг "Хөх хайрхан трейд" ХХК нь гүйцэтгэгчээр нь ажиллаж байна. Барилгын ажлын гүйцэтгэл одоо 80%-тай энэ онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн мэдээлэлийг өгсөн. Сумаас 6 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллаж байна.    

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%