Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2022-09-06

Аймгийн хэмжээнд Ургацын урьдчилсан балансаар Үр тариа 58564 га талбайгаас 83193.9 тн, нэгжийн ургац 14.2 цн, үүнээс улаанбуудай 51175 га талбайгаас 71485.2 тн, нэгжийн ургац 14.0 цн, Төмс 12552 га талбайгаас 153915 тн, нэгжийн ургац 122.9 цн, хүнсний ногоо 1923.6 га талбайгаас 23893.4 тн, нэгжийн ургац 124.2 цн, таримал тэжээл 17229 га талбайгаас 32857 тн, нэгжийн ургац 19.1 цн, тосны ургамал 27955 га талбайгаас 10580 тн, нэгжийн ургац 3.8 цн, нийт аймгийн хэмжээгээр 304438.9 тн ургац хураан авах төлөв гараад байна. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Жаргалант суманд ажиллаж ургац хураалтын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%