Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын ээлжит IX хуралдаан хуралдаж 2023 оны газар өмчлөлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

2022-08-29

Сумын ИТХ-ын ээлжит IX хуралдаан 2022 оны 08-р сарын 29-ны өдөр хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн батлав. Үүнд:

  1. Сумын 2023 оны газар өмчлөлийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд нь хэлэлцэн батлав.
  2. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох хороо болон хяналтын зөвлөлийг журмын дагуу хэлэлцэн батлав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%