Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД "УЛС_ТӨРИЙН_ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН_ТАЛААР_МЭДЭЭЛЭЛ" ӨГЛӨӨ.

2022-09-07

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тохиодог "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгал"-ыг хүндэтгэх 27 дах өдрийг угтаж сумын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Ерөнхий боловсролын сургуулийн дунд бүлгийн сурагчдад “ТҮҮХ БОЛ ЗОХИОЛ БИШ, ТҮҮХ БОЛ СУРГАМЖ” сэдэвт сургалт мэдээллийн ажлыг зохион байгууллаа.
Сургуулийн 6-9 дүгээр ангийн 6 бүлгийн 150 гаруй сурагчдад /2022.09.07/ улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурдын нарийн бичгийн дарга мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Энэ оны хувьд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгал"-ыг хүндэтгэх өдрийн хүрээнд соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахад гол ажлаа чиглүүлж байгаа билээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%