Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨРТ ЗОРИУЛАН “УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ШАЛТГААН, ҮР ДАГАВАР, СУРГАМЖ” СЭДЭВТ МЭДЭЭЛЛИЙГ СУРАГЧДАД ӨГЛӨӨ

2022-09-09

Жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 27 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийнханд “МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ДҮГНЭЛТ, СУРГАМЖ" сэдвээр түүхийг танин мэдүүлэх хичээл орж, сонирхсон асуултад хариулж мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%