Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

#УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ТӨГӨЛ БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

2022-09-08

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгож, жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Энэхүү өдрийг угтаж хэлмэгдэгсдийн ар гэр үр хүүхдүүдтэй хамтран  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх төгөл” байгуулах, бусад үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх уулзалтыг өнөөдөр /2022.09.08/ зохион байгууллаа.  

Уулзалтын үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 2022 оны 1-5 дугаар сард зохион байгуулсан ажлын тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%