Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ӨДӨР

2022-09-08

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний 10 тоот захирамжийн дагуу Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Монгол Улсад анх удаа нийт 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүд Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ буяны ном хурах арга хэмжээг зохион байгуулна.

2022 оны 09 сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутаас Хараагийн Дарь эхийн Гэцог Даржаалин хийдэд Ганжуур, Ерөөл зэрэг ном хурах бөгөөд Хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болон нийт ном даган баясах хүсэлтэй иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС, ХАРААГИЙН ДАРЬ ЭХИЙН ГЭЦОГ ДАРЖААЛИН ХИЙД

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%