Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан 15-нд хуралдана

2022-09-12

Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, зөвлөлийн дарга Д.Мөнхбат, гишүүн Б.Мягмарсүрэн, Б.Баасансүрэн, О.Мөнх-Од, Х.Төгсбаяр, Д.Дарханбаяр нар оролцлоо.

Зөвлөлийн хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдааныг ирэх Пүрэв гараг буюу 15-нд хуралдуулахаар тов баталлаа. Хуралдаанаар аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн зарим ажлын нэршил өөрчлөх,  орон нутгийн өмчид бүртгэлтэй барилга байгууламжийг дуудлага худалдаагаар худалдах, дахин төлөвлөлтөд оруулах зөвшөөрөл олгох,  газрын үнэлгээний бүс, итгэлцүүрийн тоон утга, төлбөрийн хэмжээг тогтоох, аймгийн хэмжээнд 2023 онд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил тогтоох, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах, аймгийг хөгжүүлэх 2023 оны жилийн ажлын төлөвлөгөө батлах, аймгийн ИТХ-ын байгууллагад хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгах  асуудлуудыг хэлэлцэхээр аймгийн ИТХ-ын  зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудлуудтай холбогдох материал, тайлбар, биелэлт, танилцуулга зэргийг дэлгэрэнгүй бэлтгэж хурлын хуралдаанд оруулахыг үүрэг болголоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%