Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийг чадавхжуулах" сургалт зохион байгууллаа

2022-09-16

Аймгийн Засаг даргын А/347 тоот захирамжын дагуу "Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийг чадавхжуулах" сургалтыг Хойд бүс буюу Батсүмбэр суманд зохион байгуулж, Батсүмбэр, Борнуур сумын зочин хүлээн авдаг, авах сонирхолтой мал бүхий 26 айл хамрагдлаа.
Уг сургалт нь Аймгийн 27 сумыг 5 бүс болгон 6 дугаар сараас эхэлсэн ба сургалтад хамрагдсан мал бүхий зочин хүлээн авах боломжтой айл өрхийн судалгааг Google map-д тэмдэглэн бүртгэлжүүлж, зөвхөн НИТАЖ эрхлэгчдийн газрын зургийг гаргах боломжтой болсон юм.
Сургалтын үйл ажиллагаа нь онол, дадлага ажил, туршлага судлах гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх ба сургалтад хамрагдсан айл өрхүүдэд БОАЖГ-аас гэрчилгээ олгож, 2023 онд НИТАЖ эрхлэх журам гаргах үндэс суурь болж байгаагаараа онцлогтой.
Сургалтын багшаар аймгийн Засаг даргын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөлийн багийн гишүүд, Хустай БЦГ-ын Баянсонгинот малчны бүлэг хамтран ажиллаж байна.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%