Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаанаар найман асуудлыг хэлэлцлээ

2022-09-16

Аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаанаар Орхон аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, орлогын гүйцэтгэлийг 80 тэрбум төгрөгөөр, зарлагын гүйцэтгэлийг 61,2 тэрбум төгрөгөөр, төсвийн хэмнэлтийг 8 тэрбум төгрөгөөр, давсан орлогыг 10,7 тэрбум төгрөгөөр баталлаа. Тус хуралдаанаар нэршил өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, 2022 онд бүрэн хийгдэх боломжгүй зарим төсөл арга хэмжээний санхүүжилтийг бууруулан өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн болзошгүй аваарын зардлыг 800 сая төгрөгөөр нэмэгдүүлж баталлаа. Эрдэнэт сангийн орлогоос 2022 онд санхүүжих хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн жагсаалтад өөрчлөлт оруулж орон сууцны 1А хорооллын дэд бүтэц барих ажилд 4,3 тэрбум төгрөг, “Метлл таун” 40 айлын орон сууцны барилгуудын гадна дулаан хангамжийн инженерийн шугамын ажлын төлбөрийг төлөх зардалд 367,8 сая төгрөг зарцуулахаар төлөвлөлөө.

Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд нийгмийн халамжийн 72 төрлийн үйлчилгээний 80 хувийг цахимжуулах, шинээр 8 цэцэрлэгт 2 ээлжийн багш ажиллуулах, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг оношилгоонд хамрагдах нөхцөлийг сайжруулж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, БОЭТ-ийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэд орон нутагтаа эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах, “Залуу зохион бүтээгчдийн төв байгуулах”, “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ыг түшиглэн "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн парк барих, “Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөр” боловсруулах зэрэг 8 бүлэг 33 зорилт, 180 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусган баталлаа.

Орон нутгийн өмчид бүртгэлтэй “Нийцэл” ӨЭМТ-ийн хуучин байр, “Энхжих мандарваа” ӨЭМТ-ийн хуучин байр, Их залуу, Яргуйт багийн байр, Мөнхсүндрэл ӨЭМТ-ийн 2-р байр, Малчин багийн байр зэрэг найман байршилд дахин төлөвлөлт хийж, орон сууцны барилга барих, Мөнхсүндрэл ӨЭМТ-ийн 1-р байр, Говил багийн хуучин барилга, 8 байгууллагын 24 тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

Орхон аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө /2022-2037/-г аймгийн ИТХ-ын Ээлжит XI хуралдаанаар хэлэлцэж, дахин боловсруулах, шаардлагатай гэж үзэн хойшлууллаа. Холбогдох судалгаа, тайланг гарган аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг Орхон аймгийн ГХБХБГ-т өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%