Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

2022-09-15

           Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 9 дүгээр хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.

Тус хуралдаанаар:

  1. Чингэлтэй дүүргийн 2022 оны 08 дугаар сарын эрүү, хэв журмын нөхцөл байдалтай танилцаж,
  2. Хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сайн дурын иргэдийн зөвлөлийн 08 дугаар сарын шагнал урамшуулал,
  3. Дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс, 1-р хэлтэст техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлэх,
  4. Камержуулах ажил зохион байгуулах гэсэн асуудлуудыг тус тус хэлэлцэн баталж холбогдох хэлтэс, албадуудад ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%