Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТУСГААР ТОГТНОЛЫН ТАЛБАЙД АХМАДЫН БАЯРЫГ УГТАН “АЛТАН НАМАР” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО.

2022-09-20

         Өнөөдөр /2022.09.20/ Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд Олон улсын ахмадын баяр, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан “Ахмад настан, эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо, зүтгэлийг дэмжье” уриан дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан намар” ахмад настны бүтээлийн үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө.

          Арга хэмжээг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж “Алтан намар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд Чингэлтэй дүүргийн 30 жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн нийт ахмадууддаа Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн талархал илэрхийлээд, урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөлөө.

         Мөн тус үйл ажиллагаанд Нийслэлийн ахмадын хорооны дарга Т.Дашням, Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа, Нийслэл, дүүргийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Зул нар оролцож үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож буй ахмадууддаа амжилт хүслээ.

          “Алтан намар” үзэсгэлэн худалдаа нь 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд дүүргийн 24 хорооны ахмадууд гар урлал, хүнсний ногооны чиглэлээр 100 гаруй ахмад настан өөрсдийн бүтээлээ сурталчлан оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%